Өсвөрийн шатарчдын тэмцээн Стокхольм хотноо боллоо

2017-05-24 Амрах агшин

Шведын Стокхольм хотноо өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах “Ирээдүйн мастерууд-2017 ” тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ. Тэмцээнд 6-8, 9-12 насны ангилалд нийтдээ 30 орчим хүүхэд оролцсон бөгөөд  тамирчид  хасагдах системээр халз тоглолтуудыг хийж ялагчид тодорсон байна.  6-8-насны ангилалд  Г.Хүдэр-Эрдэнэ тэргүүн байрыг эзэлсэн бол О.Түвшинбаяр, Б. Дөлгөөн нар удааллаа. Харин 9-12-насанд тоглож амжилт үзүүлсэн М. Түвдэндорж алтан медаль, Н. Саранцацралт мөнгө, Н.Хашчулуу  хүрэл медалийн эзэд болов. Тэмцээнийг Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэх “Төгс Билэгт” төвийн хамт олон гурав дахь жилдээ ийнхүү хүүхдүүдийн оролцоотойгоор тэмдэглэн өнгөрүүлсэндээ баяртай байгаа аж. Харин ирэх зургаан сард тус төвийн үүсэн байгуулагдсаны таван жилийн ойн баяр тохиох юм байна.

М.Цагаан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.