Баярын өдрүүдийг цахимаар тэмдэглэхийг уриаллаа

2020-12-25 Мэдээ, мэдээлэл

Нийслэл Улаанбаатарт бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн ч ирэх долоо хоногт бүх нийтээр тэмдэглэх баярын хоёр өдөр тохиох гэж байна.

2020 оны арванхоёрдугаар сарын 29-н буюу Мягмар гарагт Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ойн өдөр. Түүх сөхвөл 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Богд Жавзандамба хутагтыг хаан ширээнд залж, түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гаргаж байжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр “Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой”-г тэмдэглэх тухай зарлиг 2008 оны арванхоёрдугаар сарын 28-нд гаргаснаар ийнхүү улс даяараа энэ өдрийг бүх нийтийн баярын өдөр болгосон байна.

Энэ өдөр хүчит бөхийн барилдаан болон хүндэтгэлийн арга хэмжээ болдог ч цар тахлын улмаас олон нийтийг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй.

Түүнчлэн 2021 оны нэгдүгээр сарын 1-ний Пүрэв гараг бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр. Засгийн газраас цар тахал дэгдсэн учир мөн шинэ жилийн баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Гэхдээ гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь нээлттэй гэдгийг хэлж байв.

Эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн халдвараас сэргийлж, баяр ёслолыг цахимаар тэмдэглэхийг уриаллаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.