Р.Баатархүү нарын эрүүгийн хэргийн шүүх хурал хойшлогджээ

2020-12-23 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.Баатархүү нарын нэр бүхий 30 шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 08:30 цагт товлогдсон билээ. Гэвч,

Шүүгдэгч Да.Пүрэвдорж, Б.Сүхбаатар нар эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй,
Шүүгдэгч Кожинов Марк Александрович нь Дорноговь аймгийн айраг суманд хөл хорионд орсон,
Шүүгдэгч Ц.Ганболдын өмгөөлөгч С.Соронзонболд шүүх хурал давхацсан,
Шүүгдэгч Ж.Өнөржаргалын өмгөөлөгч Б.Билгүүн нь “Ковид 19”-н шинжилгээ өгөх шаардлагатай болсон талаарх хүсэлт, холбогдох бичиг баримтуудыг ирүүлснийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны нэгдүгээр сарын 18-ны өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулжээ.
Прокуророос тэднийг хахууль өгөх, авах, мөнгө угаах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх гэм буруутайд тооцсон байдаг.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Тог тог… ХААЛГАА нээ

13 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.