Естийн халуун рашаан дээр таван залуу амиа алджээ

2020-12-22 Мэдээ, мэдээлэл


Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагдах Естийн халуун рашааны Бага чулуут хэмээх газарт таван хүн ил харагдах гэмтэл шархгүй амиа алдсан байдалтай олдсон дуудлага мэдээлэл Цагдаагийн албанд иржээ.

Дуудлагын дагуу аймгийн цагдаагийн газраас Естийн рашааны Бага чулуут гэдэг газарт нисдэг тэргээр очиход таван хүн гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй амиа алдсан байсныг тогтоожээ.

Цагдаагийн байгууллагаас нас барсан хүмүүсийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд оршин суудаг Э, Б нарын 5 хүн болохыг тогтоосон байна. Урьдчилсан байдлаар залуус майханд хоноглохдоо угаартаж нас барсан гэж үзжээ.

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.