Дугуй засвар шатаж, нэг хүн нас баржээ

2020-12-16 Мэдээ, мэдээлэл


Чингэлтэй дүүргийн XIII хорооны “Сургууль”-ийн 30 дугаар гудамжны “Задгай”-д Иргэн Б-ын 4х3 метрийн хэмжээтэй дугуй засварын сендвичин барилга шатжээ.

Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраасан байна. Уг гал түймэрт тус хорооны харьяат иргэн Б /42 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.