Гэр бүлийн хүчирхийллийн 126 дуудлага бүртгэгджээ

2020-12-16 Мэдээ, мэдээлэл

Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өчигдөр (2020.12.15) нийт 1358 гомдол, мэдээлэл иржээ.

Үүнээс зөрчлийн дуудлага 557 байсан бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 126 байсан аж. Мөн хулгайлах гэмт хэрэг 16, гэмт хэргийн шинжтэй 60 үйлдэл бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 28, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явсан, танхайрсан 92, хүний биед халдсан 29, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 68 тохиолдол тус тус өнгөрсөн 24 цагийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн 239 хүн эрүүлжүүлэгдэж, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 70 тохиолдол гарчээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.