У.Хүрэлсүх: Коронавируст халдварын үед эрчим хүч, дулаан, ус, хогны төлбөрийг тэглэж байна

2020-12-13 Засгийн газар

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид хүндхэн цаг үеийн хамтдаа туулж байна. Цар тахал гарснаас хойш хүн төрөлхтөн Дэлхийн II дайнаас хойш хамгийн хүнд үетэй тулгараад байна. Дэлхийн эдийн засагт 12 их наяд ам.долларын алдагдал учирсан гэсэн судалгаа байна. Цаашид үргэлжилбэл дэлхий нийт 28 их наяд ам.долларыг гаргах шаардлага үүслээ.

Манай улсын хувьд эхний есөн сарын байдлаар ДНБ-ий үйлдвэрлэл 7.3 хувиар буурсан. Бид ААН-үүдийн бизнесийг хэвийн байдалд оруулах, ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлийг барьж байна” гэлээ.

Ингээд өнөөдрийн Засгийн газраас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.

 

Монгол Улсын Засгийн газраас 3,3 сая иргэнийхээ амьжиргааг дэмжих, 123.800 аж ахуйн нэгжүүдийг АЖЛЫН БАЙРыг хадгалахад дэмжлэг болгож БҮХ СУУРЬ ЗАРДЛУУДЫГ ТЭГЛЭЖ төр хариуцах шийдвэр гаргажээ.
Үүнд, 2020.12.01-2021.07.01 хүртэлх хугацаанд:
-Айл бүрийн цахилгааны төлбөр – 0 төгрөг
-Айл бүрийн дулааны төлбөр – 0 төг
-Айл бүрийн усны мөнгө – 0 төгрөг
-Айл бүрийн хогны мөнгө 0 төгрөг
-ААН-ын цахилгааны төлбөр – 0
-ААН-ын дулааны төлбөр – 0 төгрөг
-ААН-ын усны мөнгө – 0 төгрөг
-ААН-ын хогны мөнгө – 0 төгрөг
-ААН-ын уур хэрэглэсэний мөнгө – 0 төгрөг боллоо.
Мөн сайжруулсан шахмал түлшний үнийг 75 хувь болгож нэмж хямдрууллаа. Гэхдээ эл шийдвэрт /Банк, ББСБ, Нефтийн компани, ТӨҮГ, ОНӨҮГ, Уул уурхай, Үүрэн холбооны оператор компаниуд ороогүй болно./

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.