УОК нөхцөл байдлын талаар хуралдана

2020-12-8 Засгийн газар
УОК нөхцөл байдлын талаар хуралдана

Гамшгаас хамгаалах бэлэн байдлыг УОК-ын шийдвэрийг үндэслэн арванхоёрдугаар сарын 11 хүртэл нийслэл болон халдварын голомт бүртгэгдсэн аймгуудад сунгахаар болсон билээ. Бэлэн байдлыг сунгах эсэх талаар УОК өнөөдөр хуралдахаар болсон байна. УОК-ын хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж Засгийн газарт санал гаргах аж. УОК-ын хуралдааны дараа буюу маргааш Засгийн газар хуралдан бодит үр дүнд тулгуурлан цаашид авах арга хэмжээ, хөл хориог сунгах эсэх талаар шийдвэрээ гаргах юм байна. Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг “Засгийн газар, Улсын онцгой комисс нийгэм, эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлэн хэлэлцэж шийдвэр гаргана” гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.