Амьгүй төрсөн нярайг уутанд хийж хаясан хэрэг гарчээ

2020-12-7 Мэдээ, мэдээлэл

Амьгүй төрсөн нярайг уутанд хийж хаясан хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулбал, өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 6-ны өдөр 11:20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэгээс нярай хүүхдийн цогцос олдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж уг хэргийг үйлдсэн нярайн эх болох 28 настай эмэгтэй О гэгчийг олж илрүүлсэн байна.

Урьдчилсан байдлаар иргэн О нь өөрийн оршин суух хаягтаа эр хүйсийн 4.2 килограмм жинтэй ургийг амьгүй төрүүлж, гялгар уутанд хийн хогийн цэгт хаясан нөхцөл байдал тогтоогджээ. Энэ хэргийг шалгах ажиллагаа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжилж байна.

Тог тог… ХААЛГАА нээ

52 минутын өмнө

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.