Иргэнийг сонсох 11-11 төв” ТББ-аас энэ сарын 20-нд мэдээлэл хийж, УИХ-ын дарга М.Энхболдолд шаардлага хүргүүлсэн.
Уг шаардлагад:
УИХ-аас баталсан татварын нэмэгдэл автомашин импортлогч жирийн иргэдийн амьдралд хүнд цохилт боллоо. Татварыг нэмэгдүүлэх хууль нь 10,000 гаруй гэр бүлийг орлогогүй, ирээдүйдээ итгэх итгэлгүй, нийгмийн дундаж давхаргаас ядуу анги руу шууд гулгуулсан шийдвэр болсон гэж бид үзэж байна. Өнөөдөр эх үүсвэрээсээ салсан энэ иргэд эсэргүүцлийн дараагийн алхмыг хийхээс өмнө 2017 оны тавдугаар сарын 22-ны 09.00 цагаас өмнө тодорхой хариулт өгөхийг шаардаж байна. Энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн дараагийн хэлбэрт шилжихийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” хэмээжээ.
Дээрх шаардлагад хариу ирээгүй тул өнөөдөр Сүхбаатарын талбайд “Иргэнийг сонсох 11-11 төв” ТББ болон приус автомашин эзэмшигчид жагсаал зохион байгуулав. Жагсаалын үеэр эсэргүүцлээ илэрхийлэн “Приус 11” маркийн автомашин шатаахыг завджээ. Тэдний эл үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоосон байна.Төрийн бус байгууллагууд нэгдэж “Иргэнээ сонсох 11-11” төвийг энэ сарын 20-нд нээжээ.
87308
30074
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.