Коронавирусийн халдвартай гэдгээ мэдээд зугтжээ

2020-12-4 Мэдээ, мэдээлэл


Коронавирусийн халдвартай гэдгээ мэдсэн Сэлэнгэ аймгийн 49 настай иргэн Б нь түүнийг ХӨСҮТ-рүү тээвэрлэх ажлыг зохион байгуулах үеэр зугтжээ.

Тэрбээр зах дээр тэрэг түрж, хамаатан болох иргэн Н-ийд амьдардаг гэсэн мэдээлэл байна. Мөн хамаатан Н-ийн охид коронавирусийн халдвараар өвчилсөн болох нь тогтоогджээ.

Одоогийн байдлаар иргэн Б зугтах явцдаа ямар нэгэн иргэдтэй таарсан, уулзсан эсэхийг тандалтын багийнхан тодруулж байгаа аж. Б нь үг дуу цөөтэй нэгэн учир асуултад тодорхой хариулахгүй албаныханы ажлыг удаашруулж байгаа гэх мэдээлэл байна.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.