Трэнд урсгал
Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /НГБХЗХГ/ энэ сарын 11-15-ны өдөр Туул гол дагуу хөдөлгөөнт эргүүл хийлээ.
Тус байгууллагаас баяр наадмын амралтын өдрүүдэд Туул голын эрэг дагуу амарч, зугаалж буй иргэдэд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, зөвлөмж хүргэж ажилласан байна. Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон дүүргүүдийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид энэ сарын 11-15-ны өдрүүдэд 09.00 цагаас 20.00 цагийн хооронд Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүл хийжээ. Хөдөлгөөнт эргүүлээр ажиллах явцад гарсан зөрчилгүй тайван байсан байна. Баяр наадмын амралтын өдрүүдэд нийт 2853 сэрэмжлүүлэг тараах материалыг тарааж, 4391 иргэдэд сэрэмжлүүлэг яриаг хүргэн, 852 автомашиныг ногоон бүсээс гарган ажиллажээ.
2026-07-30
2026-07-28
2026-07-23
2026-07-22
9811
8240
7921
7764
7426
7317
7194
7163
6855
6760
6737
6497
6436
6433
6354
6353
6350
6328
6313
6289
Facebook
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.