Эхний ээлж “Насны хишиг”-ээ цагаан сараас өмнө авна

2017-02-1 Нийгэм

НАСНЫ ХИШИГ”-ийн бүртгэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 01-нээс эхэллээ. Ахмадууд “Насны хишиг”-ийг авахдаа өнөөдрөөс эхлэн оршин суугаа сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хандана. Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авч болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх авч ирж насны хишиг авах өргөдлийн маягтыг бөглөж бүртгүүлэх юм байна. Ингээд ирэх сарын 25-наас хойш Хөдөлмөр, халамжийн ерөнхий газартай газартай гэрээтэй банкуудаар дамжуулан авна.

АХМАДУУД “НАСНЫ ХИШИГ”-ИЙНХЭЭ МӨНГИЙГ ХЭЗЭЭ АВАХ ВЭ?

Материалаа бүрдүүлж өгсөн даруйдаа “НАСНЫ ХИШИГ” авах боломж нь нээгдэх юм. Ингэснээр энэ сарын 25-наас хойш буюу цагаан сарын өмнө эхний ээлжийн мөнгө нь ахмадуудын дансанд орно.

“НАСНЫ ХИШИГ”-ИЙН БҮРТГЭЛД ЯАГААД АХМАДУУД ЗААВАЛ ХАМРАГДАХ ЁСТОЙ ВЭ?

Уг бүртгэл нь ганцхан удаа явагдах бөгөөд нэг удаа бүртгүүлсэн нөхцөлд дахин бүртгүүлэх болон бүртгэлээ шинэчлэх шаардлагагүй. “НАСНЫ ХИШИГ”-ийн санхүүжилт нь нийгмийн халамжийн сангаас санхүүжиж байгаатай холбоотойгоор Нийгмийн халамжийн мэдээллийн нэгдсэн системд /WAIS/ “НАСНЫ ХИШИГ” авах ахмадуудын нэрсийг шивж оруулах шаардлагатай байдаг. Иймд ахмад настны өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан анхан шатны баримтад үндэслэн нэрсийн жагсаалтыг үүсгэж олголт хийж байгаа нь эргээд мөнгөний зарцуулалтад хяналт, тайлагналт хийх боломжийг бүрдүүлнэ. Хэрэв тэтгэврийн дансаар шууд орвол тэтгэврийн зээлд татагдах эрсдэлтэй гэж тооцсон. Ер нь аливаа халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, хөнгөлөлтийг авахад иргэн заавал өргөдөл гарган холбогдох бичиг баримтыг бүрдүүлдэг журамтай юм.

“НАСНЫ ХИШИГ”-ИЙГ 2017 ОНД НИЙТ 122 МЯНГАН АХМАД НАСТАН ХҮРТЭХ БӨГӨӨД ҮҮНД ЗОРИУЛЖ 20.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ЭНЭ ОНЫ ТӨСӨВТ СУУЛГАСАН

Засгийн газраас хамгийн боломжит хувилбарыг тооцоолон УИХ-д өргөн барьж төсөвт нийт 20.5 тэрбум төгрөгийг суулгасан. Энэ хэмжээний мөнгөн дүн нь төсөвт ямар нэгэн байдлаар ачаалал, дарамт үүсгэхгүй. Одоогийн тооцоо судалгаагаар 2017 онд нийт 122 мянган ахмад настан “НАСНЫ ХИШИГ” авна.

“НАСНЫ ХИШИГ” АВАХ НАСНЫ АНГИЛАЛ БОЛОН МӨНГӨН ДҮН

  • 65-69 настанд 50.000
  • 60-79 настанд 80.000
  • 80-89 настанд 150.000
  • 90 түүнээс дээш настанд 250.000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд хоёр удаа насны хишиг олгохоор болоод байгаа юм.

Чуулган: Байр суурь

4 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.