Баянхонгор аймагт хоёр удаа газар хөдөллөө

2020-11-21 Мэдээ, мэдээлэл

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатавчийн-Ам” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01:52 цагт 4.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээллээ.

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Баян-Аараг багийн “Хатан суудлын тал” гэдэг газарт 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02:58 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаас тодруулахад сумын төвийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй гэж мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.