Орифлэйм Монгол ХХК 100 САЯ төгрөг хандивлав

2020-11-20 Мэдээ, мэдээлэл

Монголчууд бид аймшигт цар тахалтай холбоотойгоор нийгэм, эдийн засгийн маш хүнд хэцүү нөхцөл байдалтай нүүр тулаад байгаа билээ. Энэ цаг үед бид нэгнээ дэмжиж, хамтын хүчээр даван туулахыг эрмэлзэх нь нэн чухал юм. Иймд тэргүүн эгнээнд ажиллаж, цар тахалтай цаг наргүй тэмцэж, ард иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа Улсын Онцгой комисс, түүний дотор онцгой байдал, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллага, эрүүл мэндийн салбарын хамт олонд Орифлэйм Монгол компанийн зүгээс гүнээ талархал илэрхийлэн дэмжлэг болгож 100,000,000 төгрөгийн хандив өргөлөө.

“COVID-19” буюу коронавирусын халдварын тархалт дэлхий нийтийг түгшээж байгаа энэ цаг үед иргэн тус бүр хариуцлагатай байж, халдвар хамгааллын журмаа чандлан сахиж, эв нэгдэл эерэг сэтгэлгээгээр хамтдаа даван туулцгаая!

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.