Ипотекийн зээлтэй иргэдийн АНХААРАЛД

2020-11-20 Мэдээ, мэдээлэл

 

 

Засгийн газрын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар  “Ипотекийн зээлийн 2021 оны долдугаар сарын 1 хүртэлх хугацааны үндсэн болон хүүгийн төлбөрийг зээлдэгчийн хүсэлтээр хойшлуулах, үлдэгдэл төлбөрийн хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр гэрээний хугацааг сунгах”-аар болсноо Ерөнхий сайд дуулгасан. Тэгвэл өчигдөр оройноос эхлэн төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн зээлийн төлбөрийг доорх банкууд зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээж авч эхэлсэн байна. Тиймээс та бүхэн өөрийн зээл авсан банкны нэр дээр даран холбоосоор нэвтэрч, хүсэлтээ өгөх боломжтой юм.

Худалдаа хөгжлийн банк
Төрийн банк
Хаан банк
Голомт банк
Хасбанк

Харин Ариг, Капитрон банк онлайнаар хүсэлт авч эхлээгүй байгаа бөгөөд хүсэлт авч эхлэхэд “Монголын ипотекийн корпораци” ХХК-аас эргэн мэдээлэх юм.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.