Зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй автомашинууд тогтоосон цагуудад хөдөлгөөнд оролцоно

2020-11-18 Мэдээ, мэдээлэл

07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд зөвхөн хязгаарлал тогтоогоогүй иргэд хөдөлгөөнд оролцоно гэдгийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү ЭМЯ-ны 17:00 цагийн мэдээллээр санууллаа.

Тэрбээр,  “Нийслэлийн Засаг даргын арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн захирамжид өөрчлөлт орсон.  Тодруулбал, өмнө нь 06:00-10:00 цаг, 17:00-22:00 цагт тодорхой тээврийн хэрэгслүүд хөдөлгөөнд оролцож байсныг өөрчилж, 07:00-10:00, 17:00-20:00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохоор болгосон. Гэвч дээрх цагийн хооронд бүх автомашин хөдөлгөөнд оролцож болно гэж иргэд буруу ойлгож байна.

Зөвхөн хязгаарлалт тогтоогоогүй 13 төрлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын автомашин л дээрх цагуудад хөдөлгөөнд оролцох боломжтой. Бусад цагуудад тээврийн хэрэгсэл болон явганы хөдөлгөөнийг бүрэн хорих ажиллагаа явуулж байгаа.

Үүнтэй холбоотойгоор хүнсний болон эмийн хэрэгслийн ханган нийлүүлэх түгээлтийн ажиллагааг ч 22:00-06:00 цагийн хооронд буюу шөнийн цагаар явуулахаар болсон.

Олон улсад хөдөлгөөний хязгаарлалтыг 90 орчим хувиар бууруулж байж цар тахлыг цааш нь дэгдээхгүй байх, хяналтдаа авах бололцоотой гэж үздэг. Холбогдох байгууллагууд үүнд бүхий л анхаарлаа хандуулан 14 хоногийн хугацаа дуусахад хяналтад авах ёстой бүх хүмүүсийг олж тогтоохоор чармайн ажиллаж байна.

Энэ үйл ажиллагааг иргэдийн зүгээс бидэнд тус дэм болох ганцхан зүйл бол гэртээ байж, холбогдох шалгалт хийхэд маршрутаа үнэн зөвөөр мэдээлэх явдал” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.