Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 114 жилийн ой өнөөдөр тохиож байна

2020-11-17 Мэдээ, мэдээлэл

Монголын утга зохиолыг үндэслэгч, Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж 1906 оны арваннэгдүгээр сарын энэ өдөр хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай хэмээх газар ядуу тайжийн гэр бүлд төрсөн гэдэг.

Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь бие барсан тул тэрээр эцэг Дашдоржийн эвгээлд өсөж өндийжээ.
Бага насандаа гэрийн боловсрол эзэмшиж, 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа нийгэм улс төрийн ажилд идэвхтэй оролцож, хувьсгалт шинэ соёл урлагийн ажилд чармайн зүтгэж байв.

1921 оноос Цэргийн яаманд бичээч, Цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга.
1924 онд 18 настайдаа Улсын Анхдугаар Их Хурлын зохион байгуулалтын ажилд оролцож байжээ.
1925 оноос Бүх Монголын пионерийн товчооны дарга хийж байсан.
Тийнхүү 1937 оны долоодугаар сарын 13-нд нас барсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.