“ЭМОЦИ” ПРОДАКШНЫ ТОГЛОЛТ ҮЗСЭН ХҮМҮҮСИЙГ ХОЛБОО БАРИХЫГ ХҮСЖЭЭ

2020-11-15 Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эрдэмтэн судлаачидтай цар тахлын нөхцөл байдлын талаар өнөөдөр зөвлөлдөх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нэг халдвар тээгчийн ойрын хавьтлын хүн хошин урлагийн “Эмоци” продакшны тоглолт үзсэн талаар мэдэгджээ.  

Тэрбээр “Нэг халдвар тээгч “Эмоци” продакшны тоглолт үзсэн байна. Халдвар илэрсэн зарим оюутнууд тодорхой маршрутаа мэдээлээгүй байсныг өчигдөр мэдээлсэн” гэлээ. Хошин урлагийн “Эмоци” продакшны уран бүтээлчид “Best of” тоглолтоо энэ сарын 5-наас Соёлын төв өргөөний тайзнаа тоглож байсан байна. Тус продакшны уран бүтээлчдээс үүнтэй холбоотойгоор цахим хаягтаа зар байршуулсан байна.

Үүнд, энэ сарын 8-ны тоглолтыг Соёлын төв өргөөний их танхимын 17 дугаар эгнээний 29-35, 38-41, 49, 50 дугаар суудал болон 16 дугаар эгнээний 35-44, 15 дугаар эгнээний 36-46, 14 дүгээр эгнээний 35-46 дугаар суудалд сууж үзсэн хүмүүс “@Emotsi production” Эмоци продакшн гэсэн мессенжер хаягт холбоо барих утасны дугаар, үзсэн суудлын дугаарыг бичнэ үү. Мөн тоглолт үзсэн хүмүүс 88611070 гэсэн дугаараар холбоо барина уу гэжээ.

УОК-ын шийдвэрийн дагуу “Эмоци” продакшны “Best of” тоглолт түр завсарлаад байна. Тус тоглолтыг үзэхээр тасалбар авсан хүмүүс авсан газартаа хандан тасалбараа буцаах эсхүл тасалбараа хадгалж байгаад дараагийн тоглолт болох үеэр үзэх боломжтойг  “Эмоци” продакшн албан ёсоор мэдэгджээ.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.