Танилц: Хатуу хөл хорионы үед хэвийн ажиллах байгууллагууд

2020-11-12 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын шийдвэрээр энэ сарын 12-ны 06.00 цагаас энэ сарын 17-ны 06.00 цаг хүртэл буюу тав хоног улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ. Гамшгийн тухай хуульд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд дараах байгууллагуудын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхээр заажээ.

-Харилцаа холбоо
-эмнэлэг
-эмийн сан,
-эрчим хүч,
-хүнс хангамж, (хүнсний дэлгүүр, хүнсний худалдааны зах, хүнсний тээвэр )
-дулаан хангамж
-шатахуун түгээх газар
-усан хангамж буюу худгийг хэвийн ажиллуулахаар заасан байна. Эдгээрээс гадна буяны үйл ажиллагааг хэвийн явуулна гэдгийг УОК-оос мэдээлсэн. Харин стратегийн зориулалттайгаас бусад худалдаа, үйлдвэрлэл, нийтийн үзвэр, үйлчилгээний газар, боловсролын байгууллагын үйл ажиллагааг хаахаар хуульд заажээ.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.