Турк-Сирийн хил дээр орших Рейханли хотод өнчин хүүхдүүдийн томоохон асрамжийн газрыг Туркийн Засгийн газар босгожээ. 990 хүүхдийн багтаамжтай энэ төвд Сирийн дайнд өнчирч хоцорсон хүүхдүүдийг хүлээн авч, өсгөж хүмүүжүүлэх юм байна. Хоёр давхар 55 байраас бүрдэх асрамжийн газрын цогцолбор дотор дөрвөн сургууль, сүм, тоглоомын талбай, спорт заал гээд хүүхдүүдийг гэртээ байгаа мэт өсгөх боломжийг бүрдүүлэх гэж Туркийн тал хичээжээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тооцоогоор Сирийн дайны хөлд зургаан сая хүүхэд нэрвэгдэж, 2,3 сая хүүхэд эх орноосоо дүрвэсэн гэдэг. Үүнээс зөвхөн Туркт сургуулийн насны 800 мянган хүүхэд дүрвэж ирсэн бөгөөд тэдний 60 хувь нь л энэ жил сургуульд орж чаджээ.
Үүнээс өнчин хүүхдүүдэд тусгайлан үйлчлэх зориулалттай асрамжийн газрыг Катарын шейхийн хүмүүнлэгийн сангийн дэмжлэг болон бас бус байгууллагын санхүүжилтээр Туркт байгуулсан бөгөөд дайны шархыг сэтгэлдээ тээж үлдсэн хүүхдүүдийн сэтгэлзүйг эмчлэхэд мөн анхаарах юм байна.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.