Нью-Йоркийн хамгийн түм түжигнэсэн хэсэг Манхаттэний Таймс Скуэрт явган хүмүүс рүү машинаар дайрсан хэрэг гарч, 18 настай нэг эмэгтэй нас барж, 22 хүн бэртэж гэмтжээ. Хэргийг Ричард Рохас хэмээх 26 настай залуу үйлдсэн байна. Нью-Йоркийн Бронкс дүүрэгт оршин суудаг энэ эрэгтэй сэтгэцийн өвчтэй нэгэн бөгөөд цагдаагийнхан баривчлах үед мансууруулах үйлчилгээтэй эм хэрэглэсэн байжээ. Гэм зэмгүй хүмүүсийг санаатайгаар машинаараа дайрсан түүнийг цагдаагийнхан баривчлах үед “Бурхны хүслээр ийм зүйл хийсэн. Та нар угаасаа намайг буудах байсан биз дээ. Өнөөдөр миний сүүлчийн өдөр” гэж хэлсэн байна.
Гэмт хэрэгтэн өмнө нь 2008, 2015 онд согтуугаар машин барьсны улмаас саатуулагдаж байсан аж. Түүний энэ үйлдлийг терроризмын хэрэг гэж цагдагийнхан үзэхгүй байна.
Гэмт хэрэгтний машинд дайруулсан 20 гаруй хүнээс дөрвийнх нь бие хүнд байгаа юм байна. Гэрчүүдийн ярьж буйгаар гэмт хэрэгтний машин ямар ч удирдлага жолоогүй болсон мэт хүн ихтэй гудамжаар замдаа таарсан хүмүүсийг дайрч, түм түжигнэж, бум бужигнасан Times Square-т олныг айлгаж цочроосон, эмгэнэлтэй дүр зургийг бий болгожээ.
Өдөртөө 360 мянган хүн зочилдог, жуулчдын хамгийн их очих дуртай газрын нэг Times Square-т автомашин явган хүний зам руу орж, осол гаргахаас сэргийлэн 200 орчим төмөр хашлага байрлуулсан байдаг ч энэ харамсалтай явдлыг зогсоож чадсангүй.
Б.Номун
2024-10-4
2024-10-4
2024-10-4
2024-10-1
87304
30047
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.