Пянзны яармаг худалдаа “Сэнгэраги” арт галерейд болно

2020-10-30 Мэдээ, мэдээлэл

“Пянз цуглуулагчдын клуб” групп, “Red Mars Entertainment” хамтран “UB Record Fair-2020” пянзны яармаг худалдааг өнөөдөр зохион байгуулахаар болжээ.  Яармаг худалдаа Монгол урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд байрлах “Сэнгэраги” арт галерейд болно.

Үүнд пянз, цомог, кассет, хөгжмийн ном, сэтгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээл дэлгэгдэхээс гадна энэ төрлийн цуглуулгатай хүмүүс хоорондоо солилцож болох аж.

Тус худалдаа  “Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” уриатайгаар маргааш хүртэл үргэлжлүүлэх юм байна.

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.