Х.Бум-Эрдэнийг ажлаас нь чөлөөлжээ

2020-10-30 Мэдээ, мэдээлэл

Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал Х.Бум-Эрдэнийг  үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр тус корпорацийн захирлаар таван жил ажиллах хугацаандаа байгууллагын мөнгө шамшигдуулсан байж болзошгүй шилэн дансны мэдээлэл ил болсон билээ. Үүнээс болж тэрбээр нэлээн банга хүртэж, ажлаа өгөх хүсэлтээ үг дуугүй өгсөн байна.

Тодруулбал, Шангри-Ла спорт цогцолборын түрээс буюу иогийн сарын төлбөрт 30 сая төгрөг байгууллагынхаа мөнгөнөөс шилжүүлж, 6 байр, үйлчилгээний зориулалт бүхий 4 үл хөдлөх, 3 павильонтой ахлах хянан шалгагч Д.Ганбатдаа 45 сая төгрөгийн орон сууцны дэмжлэг үзүүлсэн Шилэн дансны гүйлгээ нь ил болсон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.