Г.Ёндон сайд хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг буцааж төлнө

2020-10-29 Мэдээ мэдээлэл

Засгийн газрын өчигдрийн /10.28/ хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Г.Ёндон сайдын асуудалтай холбоотойгоор Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийг дуудан мэдээлэл авчээ.

УУХҮ-ийн сайдын тухайд сайдаар ажиллахаас өмнө нь урамшуулал авсан учир байгууллагаар төлүүлсэн сургалтын төлбөрийг буцаан төлүүлэхээр болжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төрийн өмчит байгууллагууд цаашид төсвөөс давсан цалин хангамж эдлэх ёсгүйг анхааруулаад цаашид ийм асуудлуудыг цэгцлэх хугацаатай үүргийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлд өгсөн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.