Эрт босох яагаад чухал вэ?

2023-04-17 Амрах агшин

 

Өглөө бүрийг өөртөө зориулж ямар нэгэн зүйл хийж дадал хэвшил болох нь хамгийн чухал байдаг. Өнөөдрийн зөвлөгөөг уншигч та бүхэнд эрт босох яагаад чухал байдаг талаар хүргэж байна.

1.Та илүү идэвх санаачилгатай, бас бүтээмжтэй байх болно.

2. Аливаа бэрхшээлийг урьдчилан тааварлаж зөв шийдвэрлэж чадна.

3. Аливааг мэргэжлийн төлөвлөх цаг гарна.

4. Илүү эрч хүчтэй, сэргэлэн цовоо байх болно.

5. Сэтгэл санаа илүү өөдрөг байна.

Өглөө эрт босоход саад болдог гол гурван хүчин зүйлс байдаг байна.

Үүнд:
1. Унтах дэглэм тань зуршил болсон. Бид тодорхой зүйлсийг олон сар жил, өглөө эсвэл орой хийсээр нэг мэдэхэд тэр нь дадал зуршил болсон байдаг. Урт хугацаанд хийж хэвшсэн тэр дадал маань биднийг хойш нь чангааж байгаа хэрэг.

2. Аливаа өдрийн төлөвлөгөө, зорилго нь тухайн өглөөг хэрхэн угтахад их нөлөөлдөг.

3. Хувиа хичээсэн мэт байхаас айдаг. Ихэнх хүмүүс амжилтад хүрэхийн тулд өөрийн эрх ашгийг хамгийн сүүлд тавьж эхлээд гэр бүлдээ, дараа нь ажилдаа, тэгээд нийгэмд санаа тавьсны эцэст өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй гэж боддог. Өөртөө цаг гаргах талаар хойш тавьсаар байгаад сүүлдээ мартаж нэг л мэдэхэд сэтгэл санааны дарамтад орсон байх нь их.

Э.Одсүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.