Эрүүгийн найман хэрэг шүүхэд шилжүүлжээ

2020-10-26 Мэдээ, мэдээлэл

 

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс энэ сарын 19-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 18 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 80 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 13 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 12 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлэн, 55 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 492 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 8 хэргийг шүүхэд шилжүүлэх, 15 хэргийг хаах саналтай прокурорт шилжүүлж, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 468 хэрэг шалгагдаж байна.

Хууль л амла!

6 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

9 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.