Нийгмийн хамгааллын хяналтын байцаагчдыг сургалтад хамрууллаа

2020-10-23 Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Фридрих-Эбертийн сан хамтран “Нийгмийн хамгааллын хяналтын байцаагчдын чадавхыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 22-24 өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулж байна.

Сургалтын гол зорилго нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого, зарлагын бүрдүүлэлт, зарцуулалтад хяналт шалгалт хийхэд тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэх, дадлага ажил хийж харилцан туршлага судлах, багаар ажиллах, улсын байцаагчдын чадавхийг сайжруулах, дээрхи салбаруудад мөрдөгдөж буй хууль эрх зүйн актуудын шинэчлэлийн өнөөгийн байдлын талаар нэгдсэн ойлголттой болох, боловсронгуй болгох талаар санал дэвшүүлэх юм.

Уг сургалтад 21 аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газрын нийгмийн хамгааллын хяналтын 40 улсын байцаагч оролцож байна. Сургалтад МХЕГ, ЭМЯ, ХНХЯ-ы холбогдох удирдлагууд мэдээлэл хийх юм.

Тог тог… ХААЛГАА нээ

19 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.