Д.Тогтохсүрэн: Сонгинохайрхан дүүрэгт нөхөн сонгууль болно

2020-10-22 Улс төр

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазарыг, НИТХ-ын даргад Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлэх санал гаргасан билээ. Уг саналыг МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн эцэслэнэ. Харин эл асуудал эцэслэгдэж, Д.Сумъяабазар хотын дарга болсон тохиолдолд тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах ёстой болно. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн байр суурийг сонирхлоо.

-МАН-ын дүрэмд намын дарга Засаг дарга юм уу, Ерөнхий сайд болдог зарчим бий. Харин олны итгэл хүлээн парламентын гишүүн буюу Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаанаас хотын даргад Д.Сумъяабазар гишүүнийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай яригдаж байна. Энэ тохиолдолд хэрхэх вэ?

-Энэ асуудлыг намын УЗ-ийн хурлаар нухацтай ярих байх. Хоёрдугаарт, хэрэв хотын дарга болбол УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж таарна. Энэ зарчмын дагуу явна гэж бодож байна.

-Харин хууль зүйн хүрээнд хотын даргыг томилсон тохиолдол?

-Ерөнхий сайдын шийдвэр гаргамагц УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдлөө өгнө. УИХ хэлэлцээд мэдээж чөлөөлнө. Дараа нь нөхөн сонгууль явагдана. Сонгууль жилд хоёр удаа явагдаж байгаа. Зургаадугаар сарын хоёр дахь долоо хоногт, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногт. Энэ хүрээнд сонгууль явагдана.

Энд нэг зүйлийг тодруулж хэлэхэд, УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явагдсан учраас Сонгинохайрхан дүүргийн сонгогчид Их хуралд төлөөлөгчгүй болсон гэж үзэж болохгүй. 2-3 мандаттай учраас бусад гишүүд нь төлөөлөөд явах боломжтой.

О.ГЭРЭЛ

Тог тог… ХААЛГАА нээ

16 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.