Нүүрс тээвэрлэгч жолооч нарыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна

2020-10-20 Мэдээ, мэдээлэл

Нүүрс тээвэрлэгч жолооч нарын хувьд байнгын тоостой орчинд ажиллаж, амьдарч байгаагаас шалтгаалан аажимдаа хоолой сэрвэгнэх, цэртэй ханиалгах, амьсгаадах, цээжээр өвдөх зовиурууд илэрдэг. Энэ байдал нь удаан үргэлжилснээр мэргэжлээс шалтгаалсан уушги тоосжих, гуурсан хоолойн архаг үрэвслүүд бий болдог.

Тиймээс Автотээврийн үндэсний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдлын эрүүл мэндийн төв хамтран урьдчилсан сэргийлэх үзлэгт жолооч нарыг хамруулж, эрүүл мэндийг нь хамгаалах “ЭРҮҮЛ УУШГИНЫ ТӨЛӨӨ ХАМТДАА” аяныг зохион байгуулж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.