Зарим хот хоорондын автобусны хөдөлгөөнийг зогсоолоо

2020-10-20 Мэдээ, мэдээлэл

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Булган аймгийн Рашаант сумдын хооронд замын нөхцөл байдал хүндэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн тодорхойгүй хугацаагаар нийслэлээс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай руу чиглэх хөдөлгөөнийг хаав. Мөн Говь-Алтай-Улаанбаатар, Баянхонгор-Улаанбаатар, Өвөрхангай-Улаанбаатар чиглэлийн хот хоорондын нийтийн зорчигч тээвэрлэлтийн хөдөлгөөнийг эхлүүлэхгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэж Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.