“Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн бүтээн байгуулалт ажилласан цэргүүд 10 сая төгрөгтэй халагдлаа

2020-10-16 Мэдээ, мэдээлэл

Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний Барилгын цэргийн 339 дүгээр ангид алба хаасан цэргүүд өнөөдөр эр цэргийн албаа нэр төртэй хаагаад, орон нутагтаа халагдан ирлээ. Ийнхүү цэрэг дайчдыг аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайханаар ахлуулсан бие бүрэлдэхүүн, эцэг, эхчүүд, найз нөхөд нь Аюуш баатрын талбайд угтан авч баяр хүргэв.

Эдгээр цэргийн хувьд, улс орноо батлах хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ “Таван толгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож, сард 1.5 сая төгрөгөөс дээш цалин авч, дансандаа 11.2 сая төгрөгтэй цэргийн албанаас халагдаж ирж буйгаараа онцлог юм. Өнөөдөр Зэвсэгт хүчний 167, 339, Улаанбаатар цэргийн хүрээний ангиудад алба хаасан цэргүүд халагдаж ирнэ. Хилийн цэргийн 0131 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаасан цэргүүд 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр халагдаж ирэх аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.