Насанд хүрээгүй хүүхдүүд 40 гаруй тээврийн хэрэгсэл хулгайлжээ

2020-10-15 Мэдээ, мэдээлэл

Он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг хулгайлсан 12-15 настай А, Б, З, У нарыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид баривчилжээ. Тэд 2019 оноос 2020 оны 4 дүгээр сар хүртэл 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан бөгөөд батлан даалтад байх хугацаандаа дахин 10 орчим тээврийн хэрэгсэл хулгайлан зам тээврийн осол гарган хэргийн газраас оргон зайлсан байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.