Санал тоолох хар машины үүх түүх

2020-10-15 Амрах агшин

Сонгуулийн санал тоолох энэхүү төхөөрөмжийг АНУ-ын “Dominion Voting Systems” компани зохион бүтээсэн. Энэ машиныг манай улсад анх авчирахад “Dominion Voting Systems” компаниас төлөөлөн ажиллахаар Канад улсын иргэн Даллас Аллен Ньюбай ахалж, Канадын гурав, Сербийн хоёр, Голланд Венесуэл, АНУ-ын тус бүр нэг инженер программыг нь тохируулах ажил хийжээ. Мөн эдгээр есөн инженерээс гадаа Серби, Канад, АНУ-аас дөрвөн иргэнийг эл асуудалтай холбогдуулан манайд оршин суулгах виз гаргуулахаар СЕХ-ноос Гадаадын иргэн харьяатын газарт хандаж байсан удаатай.

Санал тоолох машиныг бүтээсэн  XIX зууны сүүлчээр “Сонгуулийг луйвраас хамгаалж, саналаа өгөхийг энгийн, хурдан, нууц боллоо” хэмээцгээж байжээ.  Уг машиныг анх 1892 онд Нью-Йорк мужийн Lockportin тойргийн сонгуульд хэрэглэсэн ба хүний өндрийн дайны цахилгаан-механик болхидуу машин байсан нь өнөөдрийн электрон сонгуулийн эхлэл байв.

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.