Он гарсаар 600 гаруй хүний амийг аварчээ

2017-05-17 Мэдээ, мэдээлэл
Нийслэлийн Онцгой байдлын Ерөнхий газраас нээлттэй өдөрлөгийг  Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний үеэр тус газраас ажлаа сурталчилж, мөн иргэдэд зөвлөмжийг өгч байна.

Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн мэдээллээр 2016 онд 1300 гаруй хүний амь насыг авран хамгаалжээ. Мөн иргэд, аж ахуйн нэгж байгууллагын зургаан тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүнийг ямар нэгэн ослоос аварчээ. 2017 он гарсаар эхний таван сарын байдлаар 620 гаруй хүний амь насыг аварсан байна.

Цаг агаарын хүнд нөхцөлтэй үед онцгойгийн албан хаагчдын ажлын ачаалал нэмэгддэг. Тиймээс орон нутгийн онцгойгийн албан хаагчдын ажил нэмэгддэгийг онцолж байв. Амралт, аялал зугаалга эхэлж байгаа энэ үед иргэдийг сэрэмжтэй байхыг зөвлөв. Хаврын хуурайшилт эхэлсэн энэ үед ой хээрийн түймэр гарах нь элбэг байдаг учраас аль болох хувь хүний сахилга батыг сайтар хангаж, урьдчилан сэргийлэхийг анхааруулав.

Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын албан хаагчдын багаж хэрэгсэл, хангалт сайжирчээ. Мөн албан хаагчдыг сургаж, бэлтгэх явц түвшин ахиж, Хууль, сахиулах их сургууль дээр Онцгой байдлын сургууль байгуулагдан төрөл бүрийн аврагчдыг бэлтгэж байгаа аж. ОХУ-д Иргэний хамгаалалтын академид дээд, дунд төвшний офицеруудыг  бэлтгээд эхэлжээ. Цаашид 2018 оноос олон улсад аврах хэмжээнд хүрсэн аврагчдыг бэлтгэж, дунд түвшний олон улсын аврах багийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.