22 шуудай сэтгэцэд нөлөөлөх ургамал хадгалж байжээ

2020-09-29 Мэдээ, мэдээлэл
22 шуудай сэтгэцэд нөлөөлөх ургамал хадгалж байжээ
Сүхбаатар дүүргийн 31 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байранд “сэтгэцэд нөлөөлдөг ургамал хадгалаад байна” гэх мэдээллийг шалгахад 42 настай эрэгтэй Х, 37 настай эрэгтэй Э нар автомашиндаа ховор төрлийн ургамал хадгалж байсныг Экологийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлжээ.

Хэргийн газраас эд мөрийн баримтаар 22 шуудай сэтгэцэд нөлөөлдөг ургамал хураан авсан байна. Уг хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн III хэлтэс шалгаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.