“Хэвтрийн хүн” аравдугаар сард нээлтээ хийнэ

2020-09-21 Мэдээ, мэдээлэл

“Хэвтрийн хүн” кино аравдугаар сарын 20-ноос нээлтээ хийхээр болжээ. Энэхүү кино нь Guru Media, Nomadia Pictures нарын хамтын бүтээл бөгөөд Каннын кино наадмын “Le Atelier” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр бүтээгдэн ийнхүү үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна. Киноны зураг авалт хоёр жил үргэлжилжээ.

Тус кино нь “Хүсэл Шунал”, “Алсын Удирдлага” зэрэг киноны найруулагч С.Бямбын шинэ уран бүтээл юм. Тэрбээр зохиолч Г.Аюурзанын бэсрэг романаас сэдэвлэн хийжээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.