“Covid-19” халдвараас сэргийлж усан бассейнд мөрдөх зөвлөмж

2020-09-17 Амрах агшин

Байгууллагад:

Талбайн хэмжээний 50 хувьд үйлчилгээ явуулах
Хүн хооронд 1.5-2 метрийн зай барих
Биеийн халуун үзэх
Амны эсвэл нүүрний хаалт зүүх
Гараа сайтар савандаж угаах
Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
Агааржуулагч ажиллуулах, агаар сэлгэлт тогтмол хийх
Улиралд 1 удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлэх
1л усанд 25мл белизна хийж амралтын сандал, хувцасны шүүгээ, түлхүүр, ширээ, тавцан, шал, бариул зэрэг хатуу гадаргууг арчиж цэвэрлэх
Ариун цэврийн өрөөг тогтмол цэвэрлэж, 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар халдваргүйжүүлэх
Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг ил тод байршуулах
Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 дугаарт хандах

Үйлчлүүлэгчдэд:

Хүн хоорондын зай барих
Гараа сайтар савандаж угаах
Нүд, ам, хамартаа хүрэхгүй байх
Нойтон сальфетка, спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
Бусадтай хувийн эд зүйлсээ дамжуулахгүй байх
Аль болох картаар тооцоо хийх
Утас болон цахимаар цаг авах

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.