ТАНИЛЦ: Даваа гаригаас явж эхлэх сургуулийн автобусны 35 чиглэл

2020-09-17 Мэдээ, мэдээлэл

2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 182 автобус хүүхдүүдэд үйлчилж байна. Нийслэлийн Боловсролын газраас ирэх даваа гарагаас эхлэн хүүхдийн автобусыг явуулж эхлэхээ мэдээллээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Сургуулийн автобус төсөл хэрэгжүүлэх тухай” А/1298 дугаар захирамжийн дагуу нийт 31 сургуульд 40 автобусыг 35 чиглэлд 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн явуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий сургуулиудад чиглэлээ өгөөд хүүхэд хамгаалагчтайгаа гэрээ хийн эцэг эхчүүд, хүүхдүүдэд мэдээлэл өгөн бэлтгэл ажлаа хангасан гэнэ.

Энэ жил хүүхдийн автобусны зориулалтаар эхний ээлжийн 75 автобус арваннэгдүгээр сар орчимд ирэх юм байна. Сургуулийн автобус нь хүүхэд гэр, сургуулийн хооронд аюулгүй зорчих болон Улаанбаатарын түгжрэлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлнэ гэж тэд үзэж байгаа юм.

СУРГУУЛИЙН АВТОБУСНЫ 35 ЧИГЛЭЛ

Өнөөдрийн онч үг

6 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.