ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилжээ

2020-08-19 Засгийн газар
ШӨХТГ-ын даргаар Б.Бат-Эрдэнийг томилжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Б.Бат-Эрдэнийг томилжээ.

Б.Бат-Эрдэнэ нь МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, 2015 онд МХЕГ-ын дэд даргыг түр орлон гүйцэтгэж байсан юм.

Б.Бат-Эрдэнэ нь 1999 онд Улаанбаатар их сургуулийн түүх судлалын ангийг судлаач мэргэжлээр төгссөн.  Мөн  БНСУ-ын Корейн Айр компанийн дэргэдэх академийг агаарын тээврийн мэргэжилтнээр сурч, төгссөн. Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдын туслах, МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол улсын Шадар сайдын зөвлөхөөр ажиллаж байжээ.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.