Шинэхэн сайд нарын нэрс тодорсоор байна

2020-07-7 Засгийн газар

МАН-ын Удирдах зөвлөл яг одоо Төрийн ордонд хуралдаж байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар У.Хүрэлсүхийн танхимын сайд нар эхнээсээ тодорч эхэлж байна.

Тодруулбал, 

Эрчим хүчний сайдад Н.Тавинбэх
Боловсрол, шинжлэх ухааны сайд Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн
Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар
ХХААХҮ-ийн сайдаар ТӨБЗ-ын газрын дарга З.Мэндсайхан
Соёлын сайдаар С.Чулуун
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Д.Сарангэрэл
Эрүүл мэндийн сайдаар ЭМЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар
Барилга хот байгуулалтын сайдаар Б.Мөнхбаатар
Батлан хамгаалахын сайдаар Г.Сайханбаяр
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам А.Ариунзаяа нарын нэрс орж иржээ.

Одоогоор Удирдах зөвлөлийн хурал үргэлжилж байна.

<

© 2020 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.