Энэ удаагийн сонгуулийн содон агшнууд цахим хуудсанд…

2020-06-24 Амрах агшин

Энэ удаагийн парламентын сонгуулийн эргэн тойрон дахь онцлох агшнуудыг цахим хуудаснаас эвлүүлэн хүргэж байна.

Төрийнхөө сүлдэнд залбирдаг цор ганц үндэстэн монголчууд л болов уу. Тэд төрт улсаа төвнүүлэх их үйлсэд ийнхүү сэтгэлээсээ ханддаг ард түмэн билээ.

Явуулын хайрцгаар санал өгөх хүсэлтээ гаргаагүй, хоцорчихсон гээд 70 эргэм насны өвөө хүүгээрээ үүрүүлэн ирж саналаа өгчээ. Манай ахмадууд ийм л хариуцлагатай, сэтгэлтэй байна.

Өнөөдөр гал голомтоо бадрааж буй хос залуус үүргээ биелүүлж, эрхээ эдлэн саналаа өгсөн нь олны хүндлэлийг ихэд хүлээв.

Иргэд хур бороотой ч саналаа өгсөөр байна.

Дэлхийн нийтэд цар тахал дэгдэж, манай улсыг ч тойрсонгүй. Тиймээс холбогдох албадаас сонгуулийн үеэр баримтлах зарчимыг албан ёсоор гаргасан. Энэ дагуу тус сумынхан зарчимаа баримтлан, ийнхүү үлгэр жишээч саналаа өгцгөөж байгаа нь энэ юм.

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.