1-2 ам бүлтэй өрх хотод 4.5, орон нутагт 5.1 пунктээр нэмэгджээ

2020-06-18 Мэдээ, мэдээлэл

 

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор нийт өрхийн тоо 2010 оноос 25.7 хувиар өссөний дотор хотын өрх 26.4 хувиар, хөдөөгийн өрх 24.3 хувиар тус тус өссөн байна.

Улсын хэмжээнд 897.4 мянган өрх тоологдсоноос 59.7 хувь нь ам бүлээрээ байгаа өрх, 22.7 хувь нь нийлмэл ам бүлтэй, 15.4 хувь нь ганц бие, 2.2 хувь нь холимог ам бүлтэй.

Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6 болсон нь 2010 оны улсын дундаж тоотой ижил байна. Харин 1-2 ам бүлтэй өрхийн эзлэх хувь ихээхэн өөрчлөгджээ. Тухайлбал, 1-2 ам бүлтэй өрх хотод 4.5 пунктээр, хөдөөд 5.1 пунктээр өмнөх тооллогын дүнгээс нэмэгдсэн.

Анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болсон бөгөөд 2010 онтой харьцуулахад хоёр насаар хойшилсон байна.

Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн анхны гэрлэлтийн насны ялгаа ойролцоогоор нэгээс хоёр насны зөрүүтэй байгаа нь сүүлийн 20 жилд өөрчлөгдсөнгүй гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.