Үл үзэгдэгч зочид буудал

2020-05-12 Амрах агшин

 

Тансаг зэрэглэлийн зочид буудлууд дэлхий даяар хэрсэн сүлжээ буудлууддаа нэгэн маягийн үйлчилгээ стандарт бий болгосноос аялагчид өөр орчинг мэдрэхийг хүсэх болсон. Тэгвэл үйлчилгээний бизнес эрхлэгчид тэдэнд зориулж сонин содон өвөрмөц буудлыг санал болгох болжээ. Гайхалтай буудлуудыг цувралаар хүргэж байна.


TREE HOTEL
Швед, Харадс

«Толин шоо» гэх энэ хачирхалтай буудал нь ойн гүнд моддын дунд баригдсан байна. Уг барилгын гадаргууг толиор хийсэн тулд түүнд туссан ой мод, тэнгэр бодит мэт харагдан энгийн нүдээр ялгах боломжгүй. Барилгыг хусны модоор барьсан ба 4*4*4м хэмжээтэй шоо дөрвөлжин байгууламж юм. Шувууд уг барилгыг харалгүй мөргөхөөс сэргийлэн хэт ягаан туяагаар хүрээлсэн нь хүний нүдэнд үл үзэгддэг аж.  Зочид буудал  найман хүний саун,  хоёр хүний унтлагын өрөө, зочны болон угаалгын өрөө, дээвэр дээрх тавцан зэргээс бүрддэг.
Хоноглох үнэ 507 евро.

Шувууд уг барилгыг харалгүй мөргөхөөс сэргийлэн хэт ягаан туяагаар хүрээлсэн нь хүний нүдэнд үл үзэгддэг

Шувууд уг барилгыг харалгүй мөргөхөөс сэргийлэн хэт ягаан туяагаар хүрээлсэн нь хүний нүдэнд үл үзэгддэг

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.