Цахилгаан давхар автобус иргэдэд үйлчилж эхэлнэ

2020-06-13 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах арга хэмжээний тухай” 43 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 321 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс авто тээврийн салбарт баримтлах бодлого”, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд заасан зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”ЗОРЧИГЧ ТЭЭВЭР ГУРАВ” ОНӨААТҮГ урьдчилгаа 20 хувийг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр, 80 хувийг Монголын хөгжлийн банк болон Хятадын хөгжлийн банкны санхүүгийн 6 жилийн хугацаат зээлийн эх үүсвэрээр 2 давхар цахилгаан автобус 10 ширхэг, энгийн цахилгаан автобус 36 ширхэг, нийт 46 ширхэг цахилгаан автобус, 15 ширхэг цэнэглэх төхөөрөмж, 4 ширхэг эрчим хүчний дэд станц худалдан авч, техникийн парк шинэчлэлт хийхээр бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна. Эхний ээлжинд туршилтаар үйлчилгээнд явуулж эхлэх юм.

Мөн нийтийн тээврийг төрөлжүүлж, түгжрэлийг багасгах зорилгоор сургууль, аялал жуулчлал, бизнес, ажил хэргийн гээд олон төрөлт үйлчилгээнд явах автобусууд эхнээсээ орж ирлээ. 200 ширхэг хүүхдийн автобус сурагчдад үйлчилнэ гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.