Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд

2020-06-6 Мэдээ, мэдээлэл

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны 6 дугаар сарын 08-нд Седней-Улаанбаатар, 6 дугаар сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг хийгдэх тул эх орондоо ирэх иргэд дараах шаардлагыг хангахыг анхаарна уу. Үүнд:

– Иргэдийг 21 хоног тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг буюу нийт 1 050 000 төгрөг, 0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийг Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд урьдчилан шилжүүлж, төлбөрийг төлөх.

Төлбөр хийхдээ тухайн иргэний РЕГИСТРИЙН ДУГААР, ОВОГ, НЭР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

– Тусгаарлах байрны төлбөрөө урьдчилан төлөөгүй иргэдийг онгоцонд суулгахгүйг анхаарах.

– Мөн тусгаарлах байр руу хүргэх автобусны зардал болох 10.000 төгрөгийг “Авто тээврийн үндэсний төв”-ийн Төрийн банкны 340004009911 тоот дансанд тушаасан байхыг анхааруулж байна.

УОК-ЫН ШУУРХАЙ ШТАБ

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.