ТҮЦ ачиж байх үед 30 залуу амиа алджээ

2017-05-11 Мэдээ, мэдээлэл

Спортын төв ордны дэргэдэх аркад ТҮЦ ачиж байсан иргэн хавчуулагдаж нас баржээ. Дээрх хэрэг Сүхбаатар дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан бөгөөд Замын цагдаагийн албанд дуудлага өгсөн цаг нь мягмар гараг /2017.05.09/-ийн  шөнийн 01:00 цагийн орчимд гэнэ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар ТҮЦ-ийг эзэн нь биш зэргэлдээ үйлчилгээ эрхэлдэг зоогийн газрын эзэн дур мэдэн ачуулсан гэнэ. Талийгч ачсан ТҮЦ-ний дээр сууж явснаас хавчуулагдсан гэж таамаглаж байгаа аж.

Уг хэргийг Замын цагдаагийн албаны Гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.

А.Уянга

<

Өнөөдрийн онч үг

18 цагийн өмнө

© 2021 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.