Монголын оюун ухааны академи /МОУА/-ийн нэрэмжит “Human Calculator-2017” түргэн бодолтын IV тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт өнөөдөр Монгол-Япон төвд боллоо.
Тус тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт Улаанбаатар хот болон орон нутагт амжилттай явагдаж зургаан насны ангилал /6-гаас доош нас, 7 нас, 8 нас, 9 нас, 10 нас, 11-14 нас/-д нийт 450 хүүхэд оюун ухаанаа сорин өрсөлдөж 108 хүүхэд шалгарч сүүлийн шатны тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
Энэхүү шигшээ тэмцээнд оролцсон бүх хүүхдэд “Шилдэг оролцогч медаль”, батламж гардуулав. Мөн шилдгүүд нь цомын эзэд болж, дэлхий, тив, олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж байна.
А.Уянга
87350
30347
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.