Мал төллөлт 60 гаруй хувьтай байна

2020-05-4 Мэдээ, мэдээлэл

Мал төллөлт 60 гаруй хувьтай байна

Улсын хэмжээнд төллөвөл зохих 29.2 сая толгой эх малын 62.7 хувь буюу 18.3 сая эх мал төллөөд байна. Төллөсөн хээлтэгчийн 5.0 хувь нь бод, 95 хувь нь бог малын хээлтэгч байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.5 хувиар их байна.

Мал төллөлтийн явц Баян-Өлгий аймаг 91.1 хувь, Ховд аймаг 83.7 хувь хамгийн өндөр хувьтай байгаа бол Хөвсгөл аймаг 41.0 хувь, Өмнөговь аймаг 38.4 хувийн мал төллөлттэй байна. Улсын хэмжээнд 18.4 сая төл хүлээн авч, 97,5 хувьтай байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.