МАХН-ын өвөө, эмээ нар ууртай байна. Хаврын урт өдрүүдэд ууган хүчний гадаа жагсаал хийж, эцсийн цэг хүртэл тэмцэнэ л гэнэ шүү. Намын даргадаа мөн ч хайртай, үнэнч хүмүүс юм. Ийм эв нэгдлийг л нам гэдэг болов уу. Бусад цэнхэр тугтай улс төрийн хүчнүүд экс эрхмийн дэглэсэн энэхүү өгөгдлөөс суралцмаар юм байна.
Намын дарга юу айлдана. Тэр зүг бултаараа, бөөнөөрөө ханарах нь тэр. Харин хаврын хавсарганд хэдэн том дарга нараа харлана, хайрагдана гэж хайрладаг ч юм уу, ямартай ч иймэрхүү хар бор ажлаас чөлөөлдөг бололтой. Бүдүүн дарга нараас өнөөдрийн жагсаалд харагдсан кадр тун цөөн. Өнөө хэдэн настан буурлууд “нэгдсэн журмаар” маарш тактикт гүйв шив.
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.